“Хөөрхөн зүрхнүүдийн аян” төрийн бус байгууллага, Улаанбаатар хотын цагдаагийн газартай хамтран Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Тэргүүлэгчдийн хурлын Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөл, Монголын Эмэгтэйчүүдийн Сангийн дэмжлэгтэйгээр Нийслэлийн 9 дүүргийн цагдаагийн 17 хэлтэс дээр “Итгэл Найдвар” сэдэвт кино хэлэлцүүлгийг 2014 оны 10 дугаар сарын 28-ны өдрөөс 12 дугаар сарын 5-ны хооронд зохион байгуулна.
Бид энэхүү хэлэлцүүлэгтээ нийслэлийн цагдаагийн хэлтэсүүдйин 640 гаруй алба хаагчдыг хамруулан, бага насны хүүхдийн эсрэг бэлгийн хүчирхийллийн гэмт хэргийн хохирогчдод хүний эрхэд суурилсан үйлчилгээ үзүүлэх аргыг хэвшүүлэх замаар бодлогын нөлөөлөл хийх болно.

No comments:
Post a Comment