Tuesday, October 28, 2014

Хөөрхөн Зүрхнүүдийн тухай

Бидний зорилго бол бэлгийн хүчирхийлэлд өртсөн ХҮҮХДҮҮДИЙН эрхийг хамгаалах тэдэнд нөхөн сэргээх үйлчилгээ үзүүлэх цаашлаад иргэд олон нийтийн ойлголт мэдлэгийг нэмэгдүүлэх хандлагад нөлөө үзүүлэх, болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх юм. 

Бэлгийн хүчирхийлэлд өртсөн хүүхдийг хамгаалах хууль, эрх зүйн орчинд зарим нэгэн дэвшил гарсан ч энэ төрлийн гэмт хэрэг буурахгүй, харин ч хохирогчдын нас улам бүр багасах, гэмт хэрэгтнүүдийн үйлдэл нь илүү харгис хэрцгий шинжтэй болж байгаа нь хууль хэрэгжүүлэгчдийн төдийгүй олон нийтийг ихээхэн түгшээх болжээ. Иймд хүүхдийн эрхийг хамгаалах байгууллагууд, сэтгэл зүйчид болон хүний эрх, хүүхдийн эрхийн чиглэлээр сайн дураараа, идэвхтэй оролцдог, бэлгийн хүчирхийллийн хохирогчдын эрхийг хамгаалан ажилладаг хувь хүн, байгууллагууд нэгдэн 2012 оны 9-р сараас “ХӨӨРХӨН ЗҮРХНҮҮДИЙН” аяныг зохион байгуулан эхлүүлээд байна.

ХӨӨРХӨН ЗҮРХНҮҮДИЙН АЯН үндсэн 6 чиглэлээр ажиллаж байна.
- БОДЛОГОД НӨЛӨӨЛӨХ
- Бэлгийн хүчирхийлэлд өртсөн хүүхдүүдэд шаардлагтай ҮЙЛЧИЛГЭЭ
- Хүчингийн гэмт хэргээс охид, хөвгүүдийг УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ
- Олон нийтэд, тэр тусмаа өсвөр үеийнхэд чиглэсэн МЭДЭЭЛЭЛ, СУРТАЛЧИЛГАА
- ХӨРӨНГӨ БОСГОХ.
- Өөрсдийн болон мэргэжилтэнүүдийн ЧАДАВХИЙГ БЭХЖҮҮЛЭХ.


> бэлгийн хүчирхийлэлд өртсөн хохирогч хүүхдүүд болон эмэгтэйчүүдэд урлагийн сэтгэл засал буюу art therapy.
> Хохирогчдод үйлчилгээ үзүүлдэг мэргэжилтнүүд болон эх, эцэгүүдэд мэдээлэл олгох уулзалтууд

Хүүхдийн эсрэг бэлгийн хүчирхийллийг таслан зогсооход ХӨӨРХӨН ЗҮРХТЭЙ бүхэн нэгдээрэй.

No comments:

Post a Comment